Seheeten Mongol Podcast

Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108

Informações:

Sinopsis

Ариунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг  TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний хамгийн том бодит бэрхшээл нь статистикаар үзэхэд өвчилсөн 10 хүн тутмын 7 нь нас бардаг өвчнийг даван туулах байсан. Гэсэн хэдий ч тэрээр хэлэхдээ, түүний тэмцэж байсан дайсан нь өвчин биш өөрөө байсан аж. 22 настай залуу сэхээтэн маань 2 жил нийгмээс өөрийгөө тусгаарлаж, амьдралынхаа 3 жилийг гээсэн ч, тэрхүү тэнцлийн үе нь өөрийгөө хамгийн ихэээр нээсэн цаг хугацаа нь байсан аж. Энэ удаагийн дугаар нь сонсогч танд өөрийн биеэр туулаагүй ч ойлгож мэдрэх ёстой ухаарлыг өгсөн, амьдралын үнэ цэнийг мэдрэх товч дөв замыг олгосон дугаар байх болно. Энэхүү дугаарыг бид Unitel-ийн Дараа Төлбөрт Энтентэйнмэнт үйлчилгээт