Sinopsis
, , ,
Episodios
-
#27 8-11 насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?
15/04/2019 Duración: 42min#ХүүхдийнСэтгэлзүй #8нас #9нас #10нас #11нас Үерхэл, нөхөрлөлийн талаар хэрхэн ярилцах вэ? Ухаалаг утас, pc тоглоомд зарцуулах цагийг нь хэрхэн багасгах вэ? гээд энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд түгээмэл тулгардаг асуудлууд болон 8-11 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч Н.Хишигт оролцлоо.
-
#26 Хүүхдийн хооллолт: Глютенээс айх хэрэгтэй юу?
08/04/2019 Duración: 32min#ХүүхдийнХооллолт #Глютен Хүүхдээ бор хоолонд оруулж байгаа болон оруулаад удаагүй байгаа эцэг эхчүүдийн санааг хамгийн их зовоодог асуудал бол глютен байдаг. Тиймээс энэ удаагийн дугаартаа Глютен гэж юу вэ? Санаа зовж, айгаад байх зүйл мөн үү, үгүй юу? гэсэн сэдвээр Akachan - хvvхдийн хооллолт пэйжийн админтай ярилцлаа. Мөн энэхүү дугаараас глютнээс үүдэлтэй өвчлөлүүд болоод Gluten Free Diet-ийн талаар мэдэж авах боломжтой. Таалан болгооно уу
-
#25 6-7 насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?
01/04/2019 Duración: 55min#ХүүхдийнСэтгэлзүй #6нас #7нас
-
#24 Чихрээ хэрхэн танах вэ?
25/03/2019 Duración: 43minБид чихэр их хэрэглэх ямар олон сөрөг нөлөөтэйг сайн мэддэг ч чихрийн хэрэглээгээ багасгаж чаддаггүй шүү дээ. Тиймээс шинэ дугаартаа бид Чихрээ танасан тэмдэглэл пэйжийн админ Энхзултай "чихрээ хэрхэн танах" талаар ярилцлаа. Чихрээ танах нь зөвхөн танд төдийгүй таны гэр бүл, хүүхдүүдэд ямар эерэг нөлөөтэй, чухал болохыг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байхаа. Ингээд шинэхэн дугаараа хүлээж авна уу!
-
#23 4-5 настай хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?
18/03/2019 Duración: 53minСургуульд ороход нь хэрхэн бэлдэх вэ? Дүүтэй болсныг нь яаж ойлгуулах вэ? Хүүхэдтэйгээ яаж харьцвал дээр вэ? гэх зэргээр толгой гашилгаж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой гэж зөвлөмөөр байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай 4-5 настай хүүхдийн танин мэдэхүй болон сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.
-
#22 "Avdar Toys" брэндийн үүсгэн байгуулагч Даша Лулу
11/03/2019 Duración: 50minШинэхэн долоо хоногийн мэнд, Энэ долоо хоногт та бүхэндээ нэгэн мундаг ээжтэй ярилцсанаа хүргэж байна. Хүүхэд хүмүүжлийн аргууд, хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх аргууд гэх мэт олон сонирхолтой сэдвээр нийтлэл бичиж хүргэдэг Avdar club, хүүхдийн эко тоглоомын брэнд Avdar Toys-ийг үүсгэн байгуулсан Даша Лулу маань бизнес болоод хүүхэд хүмүүжлийн аргуудаасаа хуваалцаж, бидэнтэй халуун яриа өрнүүллээ. Таалан сонсоно уу :)
-
#21 3 хүртэлх насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?
04/03/2019 Duración: 55minӨдрийн мээээнд, ээжүүд маань шинэхэн дугаараа тэсэн ядан хүлээж байсан уу? Энэ долоо хоногт Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хийж буй 2 дахь дугаар маань та бүхэнд хүрч байна. Хүүхдийн сэтгэлзүйч П.Сувданчимэгтэй 3 нас хүртэлх хүүхдийн бие физиологи, сэтгэлзүйн хөгжил, онцлог гэсэн сэдвээр ярилцлаа. 3 хүртэлх насны хүүхдүүдтэй ээж нар маань заавал сонсоорой. Мөн таньдаг, мэддэг хүмүүстэйгээ хуваалцаарай.
-
#20 Ойрхон төрсөн нь дээр үү? Эсвэл
25/02/2019 Duración: 40min#Ойрхонтөрөлт Хэрвээ та ойрхон зайтай төрөх үү? Хол зайтай төрөх үү? гэж эргэлзэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Нэгээс хоёр жилийн зайтай төрсөн дөрвөн ээж маань өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Дугаарт оролцсон Ц.Энх-Уянга, А.Өнөрмаа, Т.Алтанчимэг, Л.Мөнгөнчимэг нартаа маш их баярлалаа :)
-
#19 Хүүхдээ номонд хэрхэн дурлуулах вэ?
18/02/2019 Duración: 26min#ХүүхэдбаНом Подкастад маань үргэлж ээжүүд оролцдог байсан бол энэ удаад нэгэн аавтай ярилцсанаа хүргэж байна. Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцын хариуцлагатай зураач, редактор Төрмөнхтэй хүүхдийг номонд хэрхэн дуртай болгох, юунаас эхлэх хэрэгтэй талаар ярилцлаа.
-
#18 0-9 сартай хүүхдийн сэтгэлзүйн онцлог
11/02/2019 Duración: 25min#ХүүхдийнСэтгэлЗүй #0-9сар Урин хаврын мэнд! Мөн шинэхэн долоо хоногийн мэнд! Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хүүхдийн сэтгэлзүйн талаар цуврал дугаарууд бэлтгэн хүргэж эхэллээ. Ингээд шинэхэн дугаартаа сэтгэл зүйч Ундармаатай 0-9 сар хүртэлх настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог, мөн энэ насны хүүхэдтэй хэрхэн харьцах, юун дээр анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа таалан болгооно уу :)
-
#17 "Avant Kids" брэндийн үүсгэн байгуулагч Б.Туул
28/01/2019 Duración: 43min#МонголХүүхдийнБрэнд Шинэ долоо хоногийн мэнд ээжүүдээ Шинэхэн дугаар маань бэлэн боллоо. Энэ удаагийн #МонголХүүхдийнБрэнд танилцуулах дугаарт маань хүүхдэд зориулсан сүлжмэл хувцасны анхны брэндүүдийн нэг @AvantKids оролцлоо. Авант кидс брэндийн үүсгэн байгуулагч @Tuul эгч маань бизнесээ хэрхэн үүсгэн байгуулж байсан, эдийн засгийн хүндхэн үеүдийг хэрхэн даван туулж ирсэн гээд бизнесийн болон ээж хүний туршлагаа харамгүй хуваалцлаа. Та бүхэн минь доорх линкээр орж сонсоорой. Мөн itunes, MPLUS дээр орсон байгаа шүү.
-
#16 Гэртээ хүүхдээ харангаа нэмэлт орлоготой болох 15 арга
20/01/2019 Duración: 27min#НэмэлтОрлого Шинэхэн өглөөний мэнд, та бүхэнтэйгээ шинэхэн дугаараараа мэндчилж байна. Энэ дугаартаа Минималист ээж хуудсын админ Номинтойгоо хамт гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нартаа зориулан нэмэлт орлоготой болох боломж, аргуудаас танилцууллаа. Таалан болгооно уу
-
#15 "Oveda" брэндийн үүсгэн байгуулагч Л.Нямдолгор
14/01/2019 Duración: 39min#МонголХүүхдийнБүтээгдэхүүн #МонголдҮйлдвэрлэв Шинэ долоо хоногоо бас нэгэн мундаг ээжийн подкастыг сонсож эхлүүлээрэй. Гэхдээ эхний өдөр талдаа орчихлоо тэ ккк. Арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Oveda" брэндийг танилцуулж байна. Уг брэндийн үүсгэн байгуулагч, хоёр хүүхдийн ээж Л.Нямдолгор энэ дугаарт маань оролцож бизнесийн болон ээж хүний туршлагаасаа хуваалцлаа. Таалан болгооно уу :)
-
#14 Хоол тэжээлээр дамжуулан хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ?
06/01/2019 Duración: 52minШинэ долоо хоногийн мэнд, шинэхэн өглөөний мэнд ☺️☺️ Энэ долоо хоногийн сэдэв #ХүүхдийнХооллолт Хоол тэжээлээр дамжуулан хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? гэсэн сэдвээр Hool Zuich Azaa эгчтэй ярилцлаа. Ээжүүд минь заавал сонсоорой
-
#13 "Үр минь" брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга
06/01/2019 Duración: 41min#Монголхүүхдийнбрэнд цувралын хоёр дахь дугаараар мэндчилж байна. Энэ дугаарт хүүхдийн хувцасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг "Үр минь" брэндийг танилцуулах болно. Зочноор #Үрминь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга оролцлоо. Бизнес эрхлэгч ээж хүний хувьд тэрээр бүх л туршлагаасаа харамгүй хуваалцсан байгаа. Ингээд шинэ дугаараа хүлээн авна уу!
-
#12 Яагаад хүүхдээ урлагтай ойр өсгөх хэрэгтэй вэ?
06/01/2019 Duración: 33min#Урлаг_ба_хүүхэд Ээжүүдийн булан подкастын маань энэ долоо хоногийн сэдэв бол #Урлаг_ба_хүүхэд. Энэ дугаарт Anima art design school /Анима ДУДуС/ -ийн багш, урлаг судлаач М.Аминаатай (Аминаа Машбат) урлаг хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, хүүхдээ урлагтай ойр өсгөхийн ач холбогдол гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцлаа.
-
#11 "Kind Baby" брэндийн үүсгэн байгуулагч О.Анхныбаяр
06/01/2019 Duración: 52minӨдрийн мэнд, Ээжүүдээ. Mom's Corner podcast-ийн маань #Монгол_брэнд, #Монгол_хүүхдийн_бүтээгдэхүүнийг танилцуулах цувралын анхны дугаарыг хүлээн авна уу! Энэ дугаараараа хүүхдийн хувцасны зах зээлд гарч ирсэн анхны брэндүүдийн нэг #KindBaby брэндийг танилцуулж байна. Зочноор #KindBaby брэндийн үүсгэн байгуулагч О.Анхныбаяр оролцож бизнесийн туршлага болоод ээж хүний туршлагаасаа хуваалцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-
#10 Удахгүй төрөх болон төрөөд удаагүй байгаа ээж нартаа юу гэж зөвлөх вэ?
06/01/2019 Duración: 38minMom's Corner podcast маань нэг л мэдэхэд арван дугаар бэлтгэн хүргэжээ. Тиймээс арав дахь дугаар бүрийг онцгойлон олон зочинтой, сонирхолтой байдлаар хүргэж байхаар шийдлээ. Энэ удаагийн онцгой дугаарт маань дөрвөн ээж оролцож өөрсдийн түүхээс сонирхууллаа. Мөн #удахгүй_төрөх_ээжүүд болон #төрөөд_удаагүй_ээжүүд -д зориулан өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Дугаарт оролцсон Энкүлэ, Өлзийжаргал, Удвал, Болор нартаа маш их баярлалаа.
-
#09 Хүүхдийнхээ дархлааг дэмжиж, ханиаднаас сэргийлэх аргууд
06/01/2019 Duración: 59minMom's Corner подкастын 9 дэх дугаарыг хүлээн авна уу! Энэ долоо хоногийн сэдэв бол #Хүүхдийнхээ_дархлааг_дэмжих буюу #Ханиаднаас_урьдчилан_сэргийлэх тухай байгаа. Харин зочноор ээжүүдийн маань хэзээний танил "BioAmidral
-
#08 Төрсний дараах сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ?
06/01/2019 Duración: 54minMom's Corner подкастын 8 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ долоо хоногийн сэдэв бол #Төрсний_дараах_сэтгэл_гутрал Уг сэдвээр Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай (Hongorzul Tuya) ярилцлаа. Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хэрхэн гутралаас ангижирч, даван гарах вэ? гэсэн асуултуудад хариулт авч, тодорхой case-үүд дээр жишээ аван ярилцлаа. Та болон таны гэр бүлийн уур амьсгал, таны хүүхдийн сэтгэлзүйд хамаатай асуудал учраас заавал сонсоорой ээжүүдээ.